2013-12-17
Бүдүүвч байгуулах

Бүдүүвч байгуулах

Мэдээллийг хэрэглэгчтэй нь ойр байх үүднээс бүдүүвчлэн хийх нь илүү тохиромжтой байдаг.Бүдүүвчийн хийх  хялбаршуулсан аргыг Smart art буюу бүдүүвч хийх гэнэ.

Бүдүүвч хийх

1.    Бүдүүвч хийх газар курсорыг байгуулна.

2.    Insert/Illustrations бүлгийн Smart art командын бүлгийн хэрэглүүр дээр дарна.

3.    Нээгдэх Choose a smart art Graphic харилцах цонхны талын жагсаалтаас бүдүүвчийн төрлийг сонгоно.Ямар нэгэн төрөл сонгохгүй тохиолдолд All сонголт дээр дарна.

4.    Харилцах цонхны дунд хэсгээс бүдүүвчийн загварыг сонгоно.

5.    Харилцах цонхны баруун хэсгээс сонгогдсон загварын тухай мэдээллийг харж болно.

6.    Ok товчлуур дээр дарна.

7.    Ажлын талбар дахь Type your text here цонх нь Text бүр дээр дарж бүдүүвчинд оруулах мэдээллийг оруулна.

1.    Бүдүүвчийн үндсэн талбар бүдүүвчийн элемент ба бүдүүвчийн үндсэн талбар ба тэдгээрийг хоорондын холбоосууд болох дүрсүүдээс бүрдэнэ.Эдгээрийг нийтэд нь бүдүүвчийн дүрс гэнэ.

2.    Бүдүүвчийн хүрээний талууд болон булангууд дахь цэгүүд дээр заагуурыг байрлуулан сумны чиглэлийн дагуу чирж хэмжээг өөрчилнө.

3.    Гурвалжин дээр товшиж дарахад Text хаагдах ба дахин нэг дарахад энэ цэг дээр холбогдоно.

4.    Бүдүүвчийн элемент

5.    Бүдүүвчийн элемент хоорондын шугам

6.    Бүдүүвчинд Text мэдээлэл оруулах цонх цонхны гарчгийн мөр дээр дарж байрлалыг өөрчилж болно хэрээс дээр дарж цонхыг хааж болно.

 

Бүдүүвчинд мэдээлэл оруулах

Бүдүүвчийн  мэдээлэл оновчтой аль болох богино байх хэрэгтэй .Бүдүүвчинд мэдээлэл оруулахдаа:

 

1.    Бүдүүвчийг идэвхжүүлнэ

2.    Text цонхыг нээнэ.

3.    Text цонхны Text дээр дарж мэдээллийг дараах аргуудаар оруулна.

-Гарнаас мэдээлэл оруулна

-Бусад мэдээллээс хуулагдсан мэдээллийг Paste командаар оруулна.

Бичсэн: Tovshoo | цаг: 11:06 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax