Нүд ба мужийн хаяг
Хүснэгтийн тоон өгөгдлүүдийн хооронд арифметик болон зарим энгийн функцуудыг ашиглан бодолт хийх боломжтой. Үүний тулд та хийсвэрээр багануудыг латин цагаан толгойн үсгээр, мөрүүдийг дэс тоогоор ажлын талбарт бичилгүйгээр өөртөө дугаарлан, тэдгээрийн огтлолцолд орших нүдийг хаягжуулна. Жнь: С11 нүд нь хүснэгтийн зүүн гар талаас 3 дахь багана 11-р мөр хоёрын огтлолцлолын нүд юм. Ийм хэлбэрийн хаягийг нүдний хаяг гэнэ. Мужийн хаяг нь хэд хэдэн нүдний хаягуудыг нэгтгэн хураангуйлсан хэлбэр бөгөөд дараах бичиглэлтэй.:
1. Эхлээд мужийн зүүн дээд (эсвэл баруун доод) нүднийг хаягийг
2. Дараа нь мужийн оператор (
-ыг
3. Төгсгөлд нь мужийн баруун доод (зүүн дээд) нүдний хаягийг гэсэн энгийн хэлбэртэй ба хэд хэдэн тусгай тохиолдолтой.
Бодолт хийхдээ бодолтын үр дүн бичигдэх нүдэнд томьёог оруулна. Томьёоны хувьсагч нь нүд ба мужийн хаяг байна. Хаяглагдсан нүд ба мужийн өгөгдлүүд тухайн томьёонд орлуулагдан бодогдоно.
Бичиглэл | Хамрах нүднүүд |
F3 | 5-р баганы 3дахь мөрийн нүднүүд |
A10:A20 | 1-р баганы 10-20-рмөрний нүднүүд |
B1:D1 | 2 3 4-р баганы эхний нүднүүд |
5:5 | 5-р мөрийн бүх нүднүүд |
2:7 | 2-оос 7-рмөрний бүх нүднүүд |
A:e | 1-ээс 5-р баганы бүх нүднүүд |
Хүснэгтэнд томьёо оруулах
1. Томьёоны үр дүн бичигдэх нүдэнд курсорыг байрлуулна.
2. Table Tools дэх Layout/Data бүлгийн Formula командын хэрэглүүр дээр дарна.
3. Нээгдэх Formula харилцах цонхны Formula талбарт томьёог оруулна.
4. Функц ашиглах тохиолдолд гарнаас бичиж өгөхөөс гадна талбарын жагсаалтаас оруулж болно.
5. ОК товчлуур дээр дарна.
Томьёонд орсон нүдний өгөгдөл өөрчлөгдсөн тохиолдолд үр дүн бичигдсэн нүдийг тэмдэглэн F9 товчлуур дээр дарна. Томьёоны үр дүн бичигдэх нүднээс дээшхи бүх нүдийг томьёонд тодорхойлох бол Above, тухайлбал дээрх бүх нүдний тооны нийлбэрийг олох бол =sum(Above) гэж бичиж болно.Үүний нэгэн адил Below, Left, Right үгнүүдийг функцын аргументэд ашиглана.
Стандарт функцууд
Хүснэгтэнд стандарт функцуудыг ашиглахдаа үр дүн нь бичигдэх нүдэнд курсорыг байрлуулна. Функцыг дангаар буюу арифметик үйлдэл бусад функцуудтэй хамт ашиглаж болно.
Нийлбэр олох SUM функц
Бичигдэх хэлбэр: SUM(number1, number2, ...)
Үр дүн: Өгөгдсөн тоонуудын нийлбэрийг өгнө.
Аргументууд:
number1, number2, ... Тоон утгаас өөр утга байвал орхиж тооцно. Утгыг шууд бичиж өгөхөөс гадна муж, нүдний хаяг зэргээр тодорхойлон өгч болно.
Дундаж олох AVERAGE функц
Бичигдэх хэлбэр: AVERAGE(number1, number2, ...)
Үр дүн: Өгөгдсөн тоонуудын арифметик дундаж утгыг өгнө.
Аргументууд:
number1, number2, ... Тоон утгуудыг шууд бичиж өгөхөөс гадна муж, нүдний хаяг зэргээр
бичлэг
